Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

ИТХ-ын төлөөлөгч нар багтаа ажиллахаар хөдөөг зорив

2018-03-06

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 2018 оны 03 сарын 06-ны 11 цагт хуралдан ИТХ-ын Төлөөлөгчдийг багтаа ажиллах, хороодын үйл ажиллагааг сайжруулах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар мөн Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үйл ажиллагаа болон малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж хөрш зэргэлдээх Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт гарсан тул гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар цаг үеийн мэдээ мэдээлэл өглөө. Мөн төлөөлөгчдийг багаар тойрч малчид ард иргэдийн хаваржилтын байдал, санал хүсэлтийг сонсох, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараах, цаг үеийн мэдээгээр ханган багт ажиллах үүрэг даалгавар өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%