Архангай аймгийн ИТХ-аас сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын 4 төрлөөр "Шилжин явах цом"-ын төлөөх тэмцээнийг 2018 оны 09 сарын 8, 9-ний өдрүүдэд Өлзийт суманд амжилттай зохион байгуулагдав. Тэмцээнд 17 сум оролцож багийн дүнгээр Өлзийт, Хашаат, Батцэнгэл, Хайрхан сумдын баг тамирчид эхний таван байранд шалгарч Хашаат сум
" Шилжин явах цом"-ыг гардан авлаа. Мөн Хайрхан сумын баг тамирчид "ОЛС ТАТАЛТ"-ЫН тэмцээнд 1-р байр эзлэв. Тэмцээнийг зохион байгуулсан Архангай аймгийн ИТХ-ын хамт олон, Өлзийт сумын ИТХурал, тэмцээнд идэвхитэй оролцсон сумдын ИТХурлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

