Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

ЭМТ-ийн нээлт

2022-10-24

ХАЙРХАН СУМАНД 11 ОРТОЙ ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой нээлт нь хойшлогдоод байсан Эрүүл мэндийн төвийн шинэ байр албан ёсны нээлтээ хийлээ. Тус барилгыг улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөдэй Ази” ХХК-ийн хамт олон бүтээн босгосон байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай үзүүлэх зорилго дэвшүүлсэн тус хамт олон одоогоор 25 эмч, ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эмч, сувилагч нар тохилог, дулаан, цэвэр орчинд ажиллаж, нутгийн иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн гэж салбарынхан онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%