Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ Архангай аймгийн Хайрхан сумын ИТХ

Сумын ИТХ-аас зохион явуулсан Спортын тэмцээн

2015-10-26

Албан байгууллага ААН,иргэдийн дунд спортын тэмцээнийг 2015 оны 10 сарын 24-нд амжилттай зохион явуулав.Тэмцээн Гар бөмбөг, Теннис, Дардас зэрэг гурван төрлөөр явагдаж нийт 11 баг тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.  Гар бөмбөгийн тэмцээний  1-р байранд Н.Насанбат ахлагчтай ЕББДС-ийн II-р баг,  2-р байранд М.Одбаяр ахлагчтай ЕББДС-ийн I-р баг,  3-р байранд Л.Ганчимэг ахлагчтай Бизнесмен багийн хамт олон,  Эмэгтэй теннисний 1-р байранд ЕББДС-ийн тамирчин Н.Оюунтуяа,  2-р байранд ЭМТ-ийн тамирчин Г.Батболор,  3-р байранд Бизнесмен багийн тамирчин Л.Ганчимэг,  Эрэгтэй теннисний 1-р байранд ЗДТГ-ын тамирчин Л.Нэргүйбаатар,  2-р байранд ЕББДС-ийн тамирчин М.Амарбаясгалан,  3-р байранд ИТХ-ын тамирчин Х.Энхболд,  Дардасны тэмцээний 1-р байранд Н.Насанбат ахлагчтай баг тамирчид,  2-р байранд Д.Долгорсүрэн ахлагчтай баг тамирчид тус тус эзэлсэн байна. Тэмцээнд оролцсон баг тамирчид та бүхэнд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 

омахрхах

санал өгсөн: 0