Хайрхан сумын ИТХ нь 21 төлөөлөгч үүнээс 12 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй.  Төлөөлөгчдийн 12 нь дээд боловсролтой, 2 нь тусгай дунд, 1 нь бүрэн бус дунд боловсролтой байна. Мэргэжлийн хувьд багш 7, эмч 2, хүн ам зүйч 1, эрүүл ахуйн шинжээч 1, түүхий эд бараа судлал 1, хөргөлтийн машинист 1, бусад мэргэжлийн 7 төлөөлөгч байна. 
ИТХ-ын даргаар Хаарай овогтой Энхболд, Нарийн бичгийн даргаар О.Юмжирдулам, Тэргүүлэгчдээр Л.Амгалан, Х.Энхболд, Д.Цэцэгмаа, Г.Батсүрэн, Н.Занабазар, Б.Дэлгэрнасан, Д.Дэмчигсүрэн нар ажиллаж байна. 
Хурлын дэргэдэх 4 дэд хороо байгуулан ажиллаж байна. Үүнд: 
- Нийгмийн бодлого төрийн байгуулалтын хурлын хороо
- Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хурлын хороо 
- Санхүү эдийн засгийн хурлын хороо 
- Өргөдөл гомдлын хурлын хороо байгуулагдан ажиллаж байна. 
							
							
														
            
						
						 
													
						
						            
					